Сартай шөнө болон Монитаг бодсон аар саархан бодол

Сартай шөнө би гадаа ганцаар зугаалахсан

Сэрүүн шөнийн хүйтэнд ганцхан монитагаа бодож шөнийг өнгөрөөхсөн

Харанхуй шөнийн чимээ аниргүй нам  гүм байдлыг эвдэж

Хөөё МОНИТА гэж чангаас чанга хашгирахсан

Оддын гэрэл намайг гийгүүлэхийг мэдэрч

Оюун бодолдоо зөвхөн МОНИТА-гаа хадгалан ганцаар алхахсан

 

Тэргэл сартай шөнө гадаа алхахсан

Түмэн зүйлийн бодолдоо автан шөнийг өнгөрөөхсөн

Сарны гэрэл орчноо гийгүүлж үл мэдэг гэрэлтүүлнэ

Сайхан МОНИТАГ-ын минь дүр нүдээ анихад минь надад харагдахгүй

Одот тэнгэрийг ажин ганцаар алхахсан

Орчлонд би ганцхан МОНИТА-тай гэдгээ чанга хашгирахсан

Залуу насны тухай хэдэн мөр


Миний дурлал тэнэг явдалаар дүүрэн байхыг би хүсэж байна. Залуу насны тэнэгтэл.  Яагаад гэвэл дурлал тэнэг байх тусмаа илүү гое уянгалаг цаанаа л нэг сэтгэл татам  дурсамжыг үлдээнэ шүү дээ. Иймд би улам олон тэнэг явдалыг хийх болно.

Ай, залуу нас аа гэж! Чамд санаа зовох юм алга, чи хорвоо ертєнцийн бvх эрдэнэс баялгийг эзэмдэн авсан юм шиг уйтгар ч хvртэл чамайг баясуулнам, тэр бvv хэл гуниг  ч царайд чинь зохином, чи єєртєє лавтайяа итгэж шазруун зан гарган би л ганцаараа амьдарч байнам, харцгаа! гэж хэлдэг.

Гэтэл чиний єєрийн чинь тоотой єдрvvд єнгєрєн ор мєргvй алга болоход  чамд байгаа юм бvхэн чинь наранд хайлах лав шиг урсан, цас шиг хайлна…

Залуу нас чиний хамаг сайхны чинь нууц юундаа вэ гэвэл тэр бvхнийг бvтээн хийж чадахдаа ч биш харин тэр бvхнийг бvтээн хийж чадна гэж бодох боломжиндоо, харш чухамдаа ямар нэг юманд хэрэглэж чадаагvй байсан тэр хvчээ салхинд зvгээр л дэгдээдэгт байнам.

Залуу насанд хийж явсан бодлогогүй үйлдэл бүр чинь хөгшрөх үед чиний хамгын сайхан дотно дурсамж болон хоцрохыг хараарай.

Бэлэг
Танихгүй хүн танихгүй хүнээ баярлуулна гэдэг, баярлуулах гэж хичээнэ гэдэг жаахан хүүхдийн эсвэл далай ламын толгойд л орох ариун дагшин бодол бизээ. Монитагаасаа сайхан бэлэг авчихсан чинь сэтгэл сайхан болоод баяр бахдал ч төрөөд байх шиг. Энэ хорвоо дээр хүн хүнийгээ баярлуулж бие биендээ дэм болж явахаас өөр сайхан зүйл гэж юу байх билээ. Хорвоо дэлхий хүртэл дутах сэтгэлийн сайханыг нэгэн биендээ тээж аавын хөвгүүд өөр хоорондоо өрсөлдөж тэмцэлдмээр гоо үзэгслэнгийн туйл болоогүй ч гэсэн нэг л нүдэнд дулаахан, даруухан монгол бүсгүй байгаа гэдэгт найдаж суунам би.





Монитгадаа энэхүү дуугаар төлөөлүүлэн сэтгэлээс минь ундран гарах хайрын минь нэгэн хэлтэрхийг бэлэг болгон өгч байна.

Монитагаас нь
Хайрын түүх киноны дуу


Энэ дууны киног үзээд нэг их гуниглаж билээ. Надад зүрх сэтгэл байдаг гэдгээ мэдэрсэн нэгэн удаагын тохиолдол минь байж дээ. Монитадаа монитагаас нь.
(Нийт: 4)